Манай байгууллага нь Монголын нүүдэлчин ахуй, соёл, бэлчээрийн мал аж ахуйд суурилсан тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ, тэрхүү үйлдвэрлэлээс гаралтай бүтээгдэхүүний, ялангуяа ноос, ноолуурын үнэт шинж чанар, гарал үүсэл болон байгальд ээлтэй тогтвортой МАА зохистой дадлын хүрээнд бэлтгэгдсэн болохыг баталгаажуулдаг.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцыг хөндлөнгийн хараат бус байдлаар үнэлж, харилцагчийн итгэлцлийг хүлээсэн, үнэн зөв, найдвартай тохирлын үнэлгээний үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх.
Олон улсын стандартын шаардлагад нийцсэн, тохирлын үнэлгээний тэргүүлэгч байгууллага болох.
Манай баталгаажуулалтын байгууллага нь ISO/IEC 17065 болон холбогдох олон улсын болон үндэсний стандарт, хууль эрх зүйн шаардлагад бүрэн нийцсэн баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлнэ. Бид баталгаажуулалтын үйл ажиллагаандаа шударга байдал, хараат бус байдал, төвийг сахисан байдлыг чанд мөрдөж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг баталгаажуулна. Байгууллагын чанарын менежментийн тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулж, баталгаажуулалтын шийдвэрийн бодитой, ил тод, найдвартай байдлыг ханган, үйлчлүүлэгчид болон оролцогч талуудын итгэлийг хадгалж, бэхжүүлнэ. Бид ажилтнуудын ур чадвар, мэргэшлийг тогтмол хөгжүүлж, баталгаажуулалтын үйл ажиллагааны чанар, тогтвортой байдлыг ханган ажиллана.
Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/378 дугаар тушаалаар 4 жилийн хугацаатай давтан итгэмжлэгдсэн.
Удирдах зөвлөлийн дарга
Удирдах зөвлөлийн гишүүн
Удирдах зөвлөлийн гишүүн
Удирдах зөвлөлийн гишүүн
Удирдах зөвлөлийн гишүүн
Удирдах зөвлөлийн гишүүн
Удирдах зөвлөлийн гишүүн
Зөвлөлийн гишүүн
Зөвлөлийн гишүүн
Зөвлөлийн гишүүн
Зөвлөлийн гишүүн
Зөвлөлийн гишүүн
Зөвлөлийн гишүүн
Зөвлөлийн дарга
Гүйцэтгэх захирал (CEO)
Санхүүгийн захирал (CFO)
Чанарын менежер
Шинжээч
Шинжээч
Шинжээч
Шинжээч
Шинжээч
Шинжээч