Бүх мэдээ
MNS 6891:2025 үндэсний стандарт батлагдлаа

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газраас "Хариуцлагатай Нүүдэлчин" буюу нүүдлийн мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн MNS 6891:2025 үндэсний стандартыг баталлаа. Энэхүү стандарт нь малчдын бүлэг, хоршоодын үйл ажиллагаанд тохирлын үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон бөгөөд олон улсын жишигт нийцсэн баталгаажуулалтын тогтолцоог бий болгоход чухал алхам болж байна. Стандартын гол зорилго нь Монголын нүүдэлчин мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд оршино.
